Шууд Chart

Э.Очирсайхан олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

2023-04-06 09:28:06

Литва Улсын Вильниус хотод өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд "Virgilius Noreika" нэрэмжит III олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд зохион байгуулагдcан.

Энэхүү уралдаанд Монгол Улсын баритон Эрдэнээгийн Очирсайхан шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрбээр финалын шатанд Литвийн үндэсний дуурийн театрын найрал хөгжимтэй Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн Кармен дуурийн Тореадорын дууг дуулсан байна.

Тус уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин авьяас, ур чадвараа сорьжээ.

Тус уралдааны нэгдүгээр байрыг Армен улсын Арменийн баритон Гриша Мартиросян (Grisha Martirosyan) эзэлсэн байна.

Харин хоёрдугаар байрт Хорватын залуу сопрона Дария Аугустан (Darija Augustan) орсон бол гуравдугаар байрыг Бүгд найрамдах Солонгос улсын тенор Ким Жэй Сун (Jeasung Kim) эзэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Очирсайхан олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй