Монгол Улсын Үндэсний номын сан, Унгар Улсын Сеченийн нэрэмжит Үндэсний номын сангийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Хоёр улсын Үндэсний номын сангийн хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрушанский Борбала Анна нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Дэлхийн эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч, Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойд зориулан Монгол Улсад суугаа Унгарын Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүлсэн "Эрх чөлөөний дууч Пэтөфи Шандор" номын нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын санд өнөөдөр болов.
Энэ үеэр хоёр улсын номын сангууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм
Монгол, Унгар Улсын Үндэсний номын сан хамтран ажиллана | ||
Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.