Шууд Chart

“Буянт-Ухаа 1” хорооллын 323 байрны сугалаа нөгөөдөр явагдана

2014-07-23 14:12:24

“Буянт-Ухаа 1” хорооллын  хоёр дахь удаагийн сугалаа нөгөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр Спортын төв ордонд болно.

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэхүү орон сууцны захиалагчийг олон нийт ил тод тодруулах үүднээс МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан байрны азтанг тодруулах сугалааг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан.
 
Сугалаагаар нийт 1540 азтан тодорч, орон сууц захиалах эрхтэй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эрх бүхий азтануудын 1217 иргэн  “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын журмын дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөн захиалгын гэрээг байгуулаад байна.

Журамд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж, гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцлаж дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг зохион байгуулахаар болсон байна.
 
Хоёр дахь шатны сугалаа нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдана.
 
Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 1” хорооллын нийт 28 орон сууцны барилгын Улсын комиссын акт гарч дууссан бөгөөд Орон сууцанд хамрагдах журмын дагуу байраа сонгож, төлбөрийн асуудлыг шийдсэн иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч эхлээд байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа 1” хорооллын 323 байрны сугалаа нөгөөдөр явагдана  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй