Шууд Chart

Даланзадгадад хаврын анхны мото уралдаан болно

2023-04-06 10:33:13

Даланзадгад суманд хаврын анхны мото уралдааныг нээлттэй зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өмнөговь аймагт мото спортыг хөгжүүлэх, сонирхогчдыг энэ спортоор хичээллэх боломжийг бий болгож мэдлэг мэдээлэл олгох, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мото спортын клуб, холбоодын уялдаа холбоог сайжруулахаас гадна тамирчид говийн хөрсийг судалж, түүнд зохицож уралдах чадварыг олгох, Даланзадгад хотын бүтээн байгуулалт хөгжлийг сурталчлах зорилготой.

Тус уралдааныг улсын хэмжээнд мото спортыг сонирхогч болон клуб холбоодын мэргэжлийн тамирчдад энэ сарын 15, 16-нд нээлттэй зохион байгуулах аж.

Уралдааны явцад тамирчдыг gps-ээр хянаж нийт туулсан замыг тэмдэглэх бөгөөд уралдаан нийт хоёр гараатай байх ба нийлбэр дүнгээр шагналт байруудыг шалгаруулна. Мотоциклийн хөдөлгүүрийн багтаамж заахгүй бөгөөд мэргэжлийн болон сонирхогч /“Pro and Junior”/ гэсэн хоёр ангиллалд болно.

Тэмцээнд оролцогч тамирчид мотоциклийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангасан байх ба үүнд хамгаалалтын хатуу малгай, цээжний болон бүтэн биеийн хамгаалалт, хамгаалалтын гутал, нүдний шил, бээлий, өвдөгний хамгаалалт зэргийг бүрэн өмсөж аюулгүй байдлаа хангасан байна.

Ангилал тус бүрээс 1, 2, 3 дугаар байр шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, цом, мөнгөн шагнал гардуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Даланзадгадад хаврын анхны мото уралдаан болно  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй