Нэг хүүхдэд ногдох хүүхэд хамгааллын зардал Баянхонгор аймагт хамгийн өндөр, тодруулбал 10300 төгрөг. Харин хамгийн бага төсвийг Хөвсгөл аймгийн нэг хүүхдэд оногдох 1800 төгрөгөөс харж болохоор байна.
Нэг хүүхдэд очих зардал орон нутагт харилцан адилгүй болжээ. Санхүүжилтийн дутмаг, ялгаатай байдлаас болж хүүхэд нэг бүрээ хамгаалж чадахгүйд хүрчээ.
Түүнчлэн жилд 500-600 хүн амиа хорлож байгаагийн 25 хувь нь 10-25 насны хүүхэд залуус байна. Мөн 12-18 насны сурагчдын 83 орчим хувь үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтад өртөх болжээ. Иймээс тэдэнтэй тулж ажилладаг Нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, олон талаар дэмжиж ажиллах, цаашлаад хуулийн заалтаар хамгаалах нарийн зохицуулалт хэрэгтэй байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга н.Мөнхцэрэн тодотголоо.
Хууль зөрчсөн, дотуур байрны, шилжин ирсэн, бүтгэлгүй, малчны хүүхдүүдийг гадуурхах байдал газар авчээ. Тэд шударга бустай нүүр тулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний гадна “орхигдож” байна.
Үүний зэрэгцээ “Гэр бүлийн дотоод асуудал” гэх шалтгаанаар хүүхдийн асуудлыг орон нутагт орхигдуулж байгааг өнөөдөр болсон “Хүүхэд хөгжил, хамгаалал, сургуулийн нийгмийн ажилтан” зөвлөгөөний үеэр талууд онцолж байлаа.
Нэг хүүхдэд очих зардал орон нутагт харилцан адилгүй болжээ | ||
Үзсэн: 311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.