Шууд Chart

Эрдэс баялгийн бирж байгуулна

2014-07-23 14:29:31

Монгол Улсын Засгийнгазрын 2012-2016 он хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн экспортыг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх, уул уурхайн олборлох үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжид нийлүүлдэг байх талаар тусгагдсан билээ.

Мөн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортын нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулахаар заасан юм.

Эрдэс баялгийн биржийг байгуулах талаар Уул уурхайн яам нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Монголын Эрдэс баялгийн биржийн тогтолцоо ба түүний схем, эрх зүйн орчны байдлаар шийдвэрийн төсөл бэлтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган түлхүүр гардуулах нөхцлөөр олон улсад нээлттэй сонгон шалгаруулах ажлыг 2014 оны гурав дугаар улиралд багтаан зохион байгуулж, биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулан энэ оны есдүгээр дүгээр сард танилцуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан байна.

Ингэхдээ биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Олон Улсын болон дотоодын биржээс Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, кластер бий болгох, үнэт цаас, түүхий эд боловсруулсан бүтээгдэхүүний арилжаа, борлуулалтыг олон улсын жишигт хүргэх, эрдэс баялгийн бирж дагасан валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн яам Монголын Үнэт цаас эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаx талаар Cанамж бичиг байгуулаад байна.
Харин энэ нь Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулax бэлтгэл хангагдаж улмаар бирж байгуулагдснаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж Төв Азийн эрдэс баялгийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэхийг зорьж байгаа аж.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрдэс баялгийн бирж байгуулна  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-07-23 23:55
hi
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-07-23 23:55
hi
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-07-23 23:55
hi
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-07-23 23:55
hi
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-07-23 23:55
hi

Бидэнтэй нэгдээрэй