Шууд Chart

ХӨСҮТ “Журнал клуб” байгууллаа

2023-04-06 15:05:53

ХӨСҮТ залуу эмч, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилгоор анагаах ухааны нотолгоонд суурилсан ололт амжилтын үр дүнд бий болсон бүтээлийг танилцуулж мэдээ мэдээлэл, туршлага солилцох сургалтын нэг хэлбэр болох “Журнал клуб”-ийг байгуулж анхны уулзалтыг нь хийлээ.

Тус төвийн Талбарын тархвар судлалын албанаас зохион байгуулсан “Журнал клуб”-ийн анхны уулзалтад ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Ц.Билэгтсайхан захирал "Журнал клуб”-ийг санаачлан зохион байгуулж буй Талбарын тархвар судлалын албаны нийт эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Энэ бол олон улсад зохион байгуулаад хэвшчихсэн арга хэмжээ юм. Миний бие өнөөдөр "Богино, урт хугацааны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж, бололцоо" сэдэвт илтгэлийг эмч, мэргэжилтнүүдээ зориулан бэлтгэлээ. Үүгээрээ ХӨСҮТ-д ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж маш их бий гэдгийг харуулахыг хичээлээ.

Манай эмнэлэг 53 эрдэмтнээс бүрдсэн "Эрдмийн зөвлөл"-тэй. Тиймээс залуу эмч, мэргэжилтнүүд “Журнал клуб”-ээрээ дамжуулан багш нараасаа зөвлөгөө авах, тэднээс суралцах бүрэн боломжтой. Үүнээс гадна манай эмнэлэг дээр хэрэгжиж байгаа олон төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч авах боломж нээгдэж байна" хэмээсэн юм.

“Журнал клуб”-ийн уулзалтыг сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хийх бөгөөд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэн, эмнэлгийн бүхий л салбарын ажилтнууд цахимаар болон танхимаар хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ “Журнал клуб” байгууллаа   
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй