Шууд Chart

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тайлангаа хүлээлгэн өгөв

2023-04-06 15:43:12

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан.

Шинэчлэн баталсан хуулиар хүний эрхийн хангах, хамгаалах чиглэлд олон бодлогын өөрчлөлт оруулсны нэг нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг хариуцсан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй байхаар хуульчилсан.

Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг иргэд, олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулж УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Я.Цэлмэнг Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилсон.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах зохицуулалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.


ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тайлангаа хүлээлгэн өгөв  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй