Шууд Chart

Импортын барилгын бараа, материалыг гааль дээр шинжилж оруулдаг болно

2023-04-07 13:13:50

Импортын барилгын бараа, материалыг гааль дээр шинжилж оруулдаг болно.

2021 онд 6.8 тэрбум долларын бараа импортлосноос 4.1 хувийг барилгын материал эзэлж байсан. Харин 2022 онд 8.7 тэрбум долларын барааны 5.4 хувийг буюу 469 сая долларын үнэ бүхий барилгын материал импортлосон.

Эдгээр барилгын бараа бүтээгдэхүүн, материалд бичиг баримтын хяналт шалгалт хийгээд оруулж ирдэг байсан бол цаашид лабораторийн шинжилгээнд оруулж шинжилдэг болно гэж Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Батзориг хэллээ.

Замын-Үүд дэх Барилгын материалын сорил шинжилгээний түргэвчилсэн лаборатори нь дээжээ авч стандарт шаардлага хангаж байвал хилээр нэвтрүүлнэ.

2022 онд улсын төсөвт 1.5 тэрбум төгрөг сууж, барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Импортын барилгын бараа, материалыг гааль дээр шинжилж оруулдаг болно  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй