Шууд Chart

Цас орохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулаад байна

2023-04-09 19:29:15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглах зорилгоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай гэрээ байгуулан, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг өдөр, долоо хоног, сарын хугацаагаар авч ажилладаг.

Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 9, 10-нд  цас орохтой холбогдуулан тохижилт үйлчилгээний байгууллагуудын машин техникийн бэлтгэл ажлыг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-дыг цас цэвэрлэгээнд оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас зам талбайн нийт  900 гаруй  үйлчлэгч, тусгай зориулалтын 120 машин техниктэйгээр зам талбайд ажиллахад бэлэн байгаа  юм.

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанд  зарцуулах давс, бодисын нөөц  хангалттай байна.


Цас орохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулаад байна  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй