Шууд Chart

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ

2023-04-10 12:21:40

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан долоон мянга орчим иргэн аж ахуйн нэгжийн 52.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Энэ мэдээллийг “шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд нээлттэй байдлаар shilen.gov.mn сайтад байршууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 68 мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн болгосноор иргэд нээлттэй мэдээлэл авах боломж бүрдэж байна гэж Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал дөнгөж сая мэдээллээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ. Эхний ээлжид 7 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ил болгосон бол үлдсэн 4 мянга орчим зээлдэгчийн мэдээлэл энэ долоо хоногт багтаж shilen.gov.mn сайтад байрших юм байна.

Мэдээлэл хариуцагч байгууллагуудын өөрсдийнх нь мэдээлэлд үндэслэн эдгээр датаг ил болгосон. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Тиймээс аливаа асуудалд дам сургаар бус бодитоор хандаж дүгнэлт хийх боломжийг “шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд олгож байна гэж ойлгох хэрэгтэйг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нэмж хэлсэн юм. 


Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ   
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй