Шууд Chart

2023 онд 12.1 км авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ

2023-04-10 12:32:53

2023 онд 12.1 км авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.

Нийслэл хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх нийт 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж ашиглалтад оруулжээ.

Тодруулбал, Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км зэрэг авто замыг ашиглалтад оруулсан.

Харин одоогийн байдлаар долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Нийт 12.1 км авто зам, 872 м төмөр бетон гүүр хийхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга инженерийн байгууламжийн Хяналтын хэлтсийн авто замын хяналтын мэргэжилтэн н.Түшиг-Эрдэнэ ингэж ярилаа.


2023 онд 12.1 км авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй