Шууд Chart

С.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 1 гэхэд дунд оврын болон цахилгаан автобусууд орж ирнэ

2023-04-10 13:40:55

Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26 гэхэд цахилгаан автобусууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобусуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1 гэхэд дунд оврын болон цахилгаан автобусууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Хотын дарга автобусууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа.

Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээв. 


С.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 1 гэхэд дунд оврын болон цахилгаан автобусууд орж ирнэ  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй