Гамшгаас хамгаалах тухай хуулийн заалт, холбогдох журмыг хэрэгжилтийг хангах хүрээнд нэгдсэн системд гамшгийн мэдээ, мэдээллийг үнэн зөв, баталгаатай, цэгцтэй, бүрэн гүйцэд бүрдүүлэхийн тулд системийн үйл ажиллагааг зохицуулах “Гамшгийн статистик, хохирол, хэрэгцээ, мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг боловсруулан батлууллаа.
Тус систем нь “Гамшиг, түргэн тусламжийн дуудлага мэдээллийн бүртгэл, тээврийн хэрэгслийн хяналтын дундын мэдээллийн систем”, “Гамшиг аюулт үзэгдэл, ослын бүртгэл, хохирол, хэрэгцээний мэдээллийн систем” гэсэн хоёр төрлийн дэд системтэй.
“Гамшиг, түргэн тусламжийн дуудлага мэдээллийн бүртгэл, тээврийн хэрэгслийн хяналтын дундын мэдээллийн систем” нь гамшиг, ослын бүртгэл, тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалт(Байршил, чиглэл, хөдөлгөөний хурд)-ыг тухай цаг хугацаанд хянах боломжтой.
Ингэснээр гамшиг аюулт үзэгдэл, ослын мэдээлэл бүрдүүлэлтэд хяналт тавих, мэдээллийг бүрэн гүйцэд бүртгэж статистик мэдээллийн нэгдсэн архивтай болох, төр, хувийн хэвшил, олон нийтийг цахим мэдээллийн системээр дамжуулан гамшгийн давтамж аюулын мэдээллийг хуваалцах, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Гамшиг аюулт үзэгдэл, ослын мэдээлэл бүрдүүлэлтэд хяналт тавих, статистик мэдээллийн нэгдсэн архивтай болох боломж бүрдлээ | ||
| Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.