“Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдээс ирсэн нийт гомдлын 15-20 хувь, биечлэн уулзсан иргэдийн гомдол, саналын 50 орчим хувь газрын маргаантай холбоотой байна.
Газартай холбоотой үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдын саналыг сонсож, гарц шийдлийг тодорхойлоход анхаарч эхэлсэн. Шийдлээ хүлээсэн газрын маргааныг орхихгүй, газар дээр нь очиж танилцах, холбогдох газрын албатай хамтран гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна гэж Хууль зүй дотоод хэргийн дэд сайд “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо мэдээллээ.
“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллалаа. Цаашид газрын асуудлыг шийдэхийн тулд олон талын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бий болгох, хуульд нийцүүлж гаргасан дүрэм журам ойлгомжтой, төрийн байгууллагуудын мэдээлэл нэгдмэл байх шаардлагатай болжээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс үүнд анхаарч ажиллахаар тогтоод байна.
“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллалаа | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.