Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан ОХУ-ын Тюменийн их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус сургуулийн Геоэкологи, байгаль ашиглалтын тэнхимийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Синдирева Анна Владимировна Синдереваг хүлээж авч уулзлаа.
Энэ сарын 10-нд болсон уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тюмень хотын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэл тэр дундаа орчны тандалтын тогтолцоог хөгжүүлэх талаар хамтарсан судалгааны баг байгуулах, мөн эрдэмтэн судлаачдаа Тюменийн их сургуульд магистр, докторын сургалтанд хамруулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцлоо.
Мөн хоёр талаас хамтран хэрэгжүүлж байгаа төслийн явц, хүлээгдэж буй үр дүнгүүдийн талаар харилцан танилцуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.
НЭМҮТ Тюменийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.