
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд З.Атеш Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хүнд цаг үед хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлсэн Монгол Улсын Батлан хамгаалах яаманд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Хүнд хэцүү цагт тусалсан Монголын ард түмний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээсэн талархлын бичгийг гардуулав.
Эх сурвалж: БХЯ
Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.