Шууд Chart

ҮББХ: Засгийн газарт чиглэл болгох тухай тогтоолыг баталлаа

2023-04-11 18:45:57

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Танилцуулагатай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авлаа. 

Тус байнгын хорооны хуралдаанаар 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар хэлэлцээд,  Засгийн газарт чиглэл болгох тухай тогтоолыг баталлаа. 

Тогтоолд, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах ажлыг эрчимжүүлэх, мөн зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх  болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай  хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, арилжааг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй, ил тод зохион байгуулахад анхаарах зэргээр тусгажээ.


ҮББХ: Засгийн газарт чиглэл болгох тухай тогтоолыг баталлаа  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй