Шууд Chart

“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг маргааш болно

2023-04-11 18:50:39

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран маргааш  буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг “Блью Скай” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич нар нээж үг хэлэх бол Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд”, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-тай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн ерөнхий зөвлөх С.Сүхдэлгэр “Үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвийн дор илтгэл тавина.

Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагчид Төсвийн шинэчлэлийн хууль, тогтоолын төслийг танилцуулах юм. Хэлэлцүүлэгт санхүү, эдийн засгийн чиглэлийн Их, дээд сургуулиудын удирдлага, мөн гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг маргааш болно  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй