Шууд Chart

Оюутан цэргүүд албаа хааж байна

2014-07-24 10:59:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн нийслэлийн есөн дүүргийн 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 418 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамрагдаж байна. 

Тэд 2014 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд байрлаж 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж байгаа юм.

Тухайлбал, тактик, цэргийн дүрэм, биеийн тамир, жагсаал, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш сургагч нарын тусламжтайгаар судалж, хичээллэж байна.

“Оюутан-цэрэг” сургалтын төвийн даргаар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч Д.Энхбаатар, “Оюутан-цэрэг” сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Оюутан цэргүүд албаа хааж байна  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-07-24 11:42
ovoo neden erchuud garah ni dee gej

Бидэнтэй нэгдээрэй