Шууд Chart

СУИС-ийн оюутан Б.Заяат ОХУ-ын гавьяат жүжигчин Полина Агурееватай хамтарна

2023-04-12 11:57:37

“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд Монгол Улсаас СУИС-ийн сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Заяат оролцоно. Тэрбээр энэ сарын 23-нд ОХУ-ыг зорих аж.

Уралдааны болзол ёсоор Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн хоёр удаа гарах юм. Б.Заяат энэ сарын 29-нд Анатолий Новиковын тэртээх 1945 онд бүтээсэн, Монголчууд бидний сэтгэлд хоногшсон “Эх, дороги” дууг дуулах аж.

Оросын “Россия” телевизээр шууд дамжуулах “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадмын Гала тоглолтоор 6000 үзэгчтэй Кремлийн Их танхимд Монгол Улсын 22 настай оюутантай “Эх, дороги” дууг хамт дуулах Оросын одыг шүүгчид өнөөдөр нэрлэжээ.

ОХУ-ын гавьяат жүжигчин (2019), ОХУ-ын Төрийн шагналт (2001), Оросын драмын урлагийн дээд шагнал болох "Алтан маск", кино урлагийн "Кинтавр" дээд шагналын эзэн, ОХУ-ын Үндэсний кино урлаг, шинжлэх ухааны Академийн "Алтан Бүргэд" шагналын эзэн, нэрт жүжигчин, орос романсын дуучин Полина Агуреева Б.Заяаттай хамт дуулахаар гэнэ.

Полина Агурееваг Монголын үзэгчид 2007 онд бүтээсэн “Ликвидация” буюу “Устгах ажиллагаа” (МҮОНТ-ээр гарсан) олон ангит уран сайхны киноны дуучин Тоня Царько, 2009 онд бүтээсэн "Исаев" киноны Москвагийн дээрэмчин бүсгүй Анна Викторовна, 2022 онд МҮОНТ-ээр гарсан "Өөдрөг залуус" телевизийн цуврал ОАУСК-ны Вера зэрэг дүрээр нь мэдэх бизээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

СУИС-ийн оюутан Б.Заяат ОХУ-ын гавьяат жүжигчин Полина Агурееватай хамтарна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй