"Мөсөн өргөө" буюу "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, олимпод цуутай алдарт уран гулгагчид үзүүлэн тоглолт хийх гэж байна.
Тодруулбал, ганцаарчилсан төрлөөр олимпын аварга, Европын аварга Камила Валиева, дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын хоёр удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нар ирэх тавдугаар сарын 6-7-нд уран гулгалтаа гайхуулах нь ээ.
Энэхүү арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас эхлээд яриа хэлэлцээр хийж, ийнхүү шийдвэрлэгдэх гэж байна.
Тус шоунд 24 үзүүлбэр багтах бөгөөд нэг өдрийн үзүүлбэр нь 2 цаг 15 минут үргэлжлэх аж.
БТСУХ, “Стэп Арэна” ХХК хамтран зохион байгуулах юм.
Олимп, дэлхийн аваргууд Монголд ирж уран гулгалтаа гайхуулна | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.