Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдэд Японы шигшээ баг итгэл төгс тэргүүллээ. Тодруулбал, тэд таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль зүүжээ. Хоёрдугаар байрт Хятадын баг орсон. Энэ багийг өнгөрсөн жилээс дагестан мэргэжилтэн Маирбек Юсупов дасгалжуулж байгаа. Хятадууд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол Энэтхэг (0-2-5), Казахстаны (2-0-3) шигшээ баг жагсчээ.
Энэхүү тэмцээний гол од нь 19 настай Япон охин Акари Фүжинами байв. 2021 онд 17 настайдаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн. Акари 2017 оноос хойш ялагдаагүй, 119 дараалан ялаад байгаа. Азийн аваргын тэмцээнд тэр гурав барилдахдаа нийт 31:0 харьцаатай ялж, нэг ч оноо алдаагүй Азийн гурав дахь түрүүгээ авсан билээ.
Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг итгэл төгс тэргүүллээ | ||
Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.