Шууд Chart

Нягтлан бодох бүртгэлийн улсын 24 дүгээр олимпиадад 60 оюутан оролцож байна

2023-04-13 11:57:16

Нягтлан бодох бүртгэлийн улсын XXIV олимпиад Мандах ИС-д өнөөдөр эхэллээ. Энэхүү олимпиад нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх, ирээдүйн судлаач, манлайлагчдыг бэлтгэх, багш нарын мэдлэг, туршлагыг харилцан солилцох, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилготой.

XXIV олимпиад Монгол Улсад мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсний 30 жилийн хүрээнд, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн үүсгэн санаачлагчдын нэг, Мэргэшсэн нягтлан бодогч, Сангийн яамны хэлтсийн дарга Тогтохын Батжаргал агсны нэрэмжит болгон зохион байгуулагдаж байна.

Олимпиадын нээлтэд ММНБИ, Мандах ИС-ийн удирдлагууд болон Тогтохын Батжаргал агсны үр хүүхдүүд хүрэлцэн ирж, сургууль сургуулиас шалгаран оролцож байгаа шилдэгүүдэд амжилт хүслээ. Энэ удаагийн олимпиадад 12 их сургуулийн 60 оюутан өрсөлдөж байна. Олимпиад 2 үе шаттай ба эхний өдөр оюутнууд бие дааж тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодох зэрэг хувийн дүнгээр өрсөлдөх бол 2-р шатны уралдаанд багаар кейс дасгал дээр ажиллах юм.

ММНБИ нь 1998 оноос тус олимпиадыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү олимпиадад оролцогчдоос үе үеийн шилдэг мэргэжилтнүүд төрөн гарч, Монгол улс төдийгүй олон улсын байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нягтлан бодох бүртгэлийн улсын 24 дүгээр олимпиадад 60 оюутан оролцож байна   
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй