Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан хийнэ.
57 кг-д Занданбудын Занабазар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тажикстаны дагестан залуу Сунатулло Бобоевтой барилдлаа. Манай бөх тун хянуур барилдаж, 9:0 ялсан. Дараагийн тойрогт Киргизийн Almaz SMANBEKOV-той барилдана.
Түүний хэсэгт өнгөрсөн Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудыэ ДАШТ-ий шагналт байрын эзэн Казахстаны Рахат Калжан байгаа.
З.Занабазар эхний ялалтаа авлаа | ||
Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.