Шинэ Зеландын иргэн нэг хүүхэлдэйн киноны баатрыг бие дээрээ маш олон удаа шивүүлснээрээ дээд амжилт тогтоожээ.
Үүнийг Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид албан ёсоор бүртгэж авсан аж. 2007 оноос хойш өдгөө 27 настай Ли Вэйр гэдэг залуу Гомер Симпсоны дүрслэл бүхий 41 шивээс хийлгэсэн байна.
“Симпсонууд” бол Америкийн телевизийн түүхэнд гарсан хамгийн удаан үргэлжилдэг хүүхэлдэйн кино билээ. Түүний ангиуд 25 улирал дараалж зурагтаар гарсан юм. Анх түүнийг телевизийн Fox сувгийнхан 1989 онд үзүүлж эхэлсэн аж. 1998 онд энэ хүүхэлдэйн кино Time сэтгүүлээс ХХ зууны шилдэг телевизийн хүүхэлдэйн киногоор шалгарсан билээ.
Шивээс хийлгүүлээд Гиннесийн номд багтжээ | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.