Зуны улиралд гадаад паспорт шинээр авах болон сунгах иргэдийн тоо эрс өсдөг. Энэ жил ч ялгаагүй Иргэний бүртгэлийн газрын гадаад паспортын хэлтэс ачаалалтай ажиллаж байна.
2014 он гарсаар 71 мянган иргэн гадаад паспорт шинээр авсан бол 28 мянга гаруй хүн сунгалт хийлгэжээ. Иргэдэд хүндрэл учруулахгүйгээр гадаад паспорт захиалдаг болгохын тулд цахимаар захиалга хийх боломжийг судлаж байгаа бөгөөд энэ ондоо нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн гараас гарт үйлчилгээг 1628 иргэн авчээ.
Энэ үйлчилгээ нь гадаад паспортын захиалга болон сунгалт хийлгэснийхээ дараа өөрөө очиж авах шаардлагагүй, хот дотор 3500, орон нутагт 5500 төгрөг төлөөд хоёр хоногийн дотор гэртээ хүргүүлэх боломжтой үйлчилгээ юм. Гадаад паспорт авч байгаа хүмүүсийн олонх нь БНХАУ-ын Эрээн, Бээжин хотыг зорьдог байна.
71 мянган иргэн гадаад паспорт захиалжээ | ||
Үзсэн: 1428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.