Шууд Chart

ЦЕГ: Канад улсын элчин сайдын яамны цагдаагийн атташег хүлээн авч уулзлаа

2023-04-18 11:28:15

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Канад Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, Канад Улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайдын яамны цагдаагийн атташе Жордан Форман нарыг энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Энэ онд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

 


ЦЕГ: Канад улсын элчин сайдын яамны цагдаагийн атташег хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй