
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "Тоглоомчид" жүжиг энэ сарын 20-нд тоглогдох гэж байна. Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн тус алдарт зохиолыг Э.Ёндоншарав найруулж байгаа аж.
Энэхүү жүжгийн ерөнхий продюсероор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ажиллаж байгаа бол Уран сайхны удирдагчаар ардын багш, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг ажиллаж байна.
Ерөнхий зураачаар Л.Сүхбаатар, Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, гэрлийн найруулагчаар Я.Батсайхан, зөвлөх зураачаараар С.Ариунболд, туслах найруулагчаараар Б.Сандуйжав, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг, дууны найруулагчаар Т.Майдаржав, гүйцэтгэх продюсерээр С.Энхболд нар ажиллаж буй.
Дүрүүдэд Ихарев-Б.Шинэбаяр, Утешительный-Н.Ялалт, Кругель-О.Гэрэлсүх, Швохнев-О.Майдарравжаа, Замухрышкин-Д.Мөнх-Од, Глов аав-Г.Мөнхжаргал, Глов хүү-Ц.Жаргалсайхан, Алексей-Ц.Рагчаа, Гаврюша- Б.Ганзориг, Аделаида Ивановна-И.Дашнамжил нар тоглох нь ээ.
"Тоглоомчид" энэ сарын 20-нд “цуглана” | ||
Үзсэн: 328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.