
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд БНТУ-д зочилж, Монгол-Туркийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо.
Туркийн Батлан хамгаалах яамны Техник технологи, төлөвлөлтийн газрын орлогч нарийн бичгийн дарга, бригадын генерал Мустафа Афжи манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлсон байна. Мөн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж, нөхцлийн талаар санал бодлоо солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.
Турк улсад бэлтгэх боловсон хүчнийхээ тоог нэмэгдүүлэх, цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг бүхий л чиглэлээр Монгол Улс хамтран ажиллахад бэлэн байгааг Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар онцлон дурдсан юм.
Төлөөлөгчид айлчлалын хүрээнд БНТУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ.
Зөвлөлдөх уулзалт БНТУ-д боллоо | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.