Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан зөв мэдээллээр хангах чиглэлээр олон нийтийн сүлжээнд дагагч олонтой мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан хүний их эмч, докторант Т.Цэрэнтогтох, цахим эмч Б.Баярбямба нартай дөрөвдүгээр сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон ниийтэд сурталчлах, тэднийг зөв мэдээллээр хангаж, мэдлэг олгох ажлыг хийх юм.
Олон нийтийн сүлжээнд дагагч олонтой эмч нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.