
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 10 дахь удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.
Хурлын эхэнд яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Багануур болон Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн яаралтай болон түргэн тусламжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонссон юм.
Үүний дараагаар ЭМЯ-ны ЭТХ-ийн мэргэжилтэн Ч.Баярмаа Эрүүл мэндийн сайдын 2014 оны 222-р тушаалаар баталсан Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ажиллах журам, ажил үүргийн хуваарь болон яамны ЭТХ–ээс Эмнэлгийн яаралтай тусламжийн талаар 2014 оны эхний хагас жилд хийсэн ажлуудын биелэлтийг танилцуулав.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Ш.Мөнгөн-Өлзий, Зүрхний яаралтай тусламжийн өнөөгийн байдал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний арга, хэлбэрийн талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд алслагдсан дүүрэг, аймгууд хэрхэн хурдан шуурхай өвчтөнг мэдээлэх, тээвэрлэх, холбогдох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна яаралтай тусламжийн тасагт байвал зохих “Crush cart” бүрдлийг онцлож, Сэлэнгэ аймагт зүрхний хурц шигдээсээр өвчтөн нас барсан тохиолдолтой холбогдуулан яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгөв.
Түргэн тусламжийн ээлжит цахим хурал болов | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.