Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангана

2013-07-25 15:35:03

Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартуудыг хангаж ажиллахыг Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд,  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт  үүрэг болгожээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаар үйлчлүүлж,  нийтийн эзэмшлийн зам талбайд саад, бэрхшээлгүй явах боломжтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн үүднээс гадны улс орнууд дэд бүтцэдээ тус стандартыг хэрэгжүүлдэг байна. Манай улс мөн дээрх жишигийн дагуу дэд түтцийн төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орхигдуулахгүй байх тал дээр анхаарч эхэллээ.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангана  
Үзсэн: 2082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй