Шууд Chart

Галдан хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

2014-07-25 09:58:39

XVII зууны үеийн Ойрад Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан Бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ой, баруун бүсийн морин эрдэнийн “Их хурд” наадам болохтой холбогдуулан өчигдөр аймгийн төв талбайд сүндэрлэх Галдан Бошигт хаан болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. 

Цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монгол төрийн дархан түшээ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон өмнө нь аймгийн даргаар ажиллаж байсан ахмад дарга нар, төр байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Галдан хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов  
Үзсэн: 2030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй