Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII уралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо болно.
Уг уралдаанд Монголын дуучид өнгөрсөн жилээс оролцож эхэлсэн ч тэргүүн байрын шагналыг хүртэл хүртэж байсан билээ. Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр гурван номинацид тэргүүн байр эзэлж, Гран при хүртэж, Монголын дуучдад амжилтын салхийг нь хагалж өгсөн бол энэ жилийн уралдаанд хоёрдугаар шатанд тунаж үлдсэн уран бүтээлчдийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Тэд ирэх тавдугаар сарын 15-23-ны өдрүүдэд олон орны дуулаачидтай Оросын хөгжмийн зохиолчдын ордны тайзнаа гарах гэж байна.
Манай уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын Монголынхоо төдийгүй дэлхийн хөгжмийн сан хөмрөгт орсон бүтээлүүдийг эх хэлнээ эгшиглүүлэх аж.
Монгол дуучид олон улсын уралдаанд хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.