
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 3709 дуудлага иржээ. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлийн 1325, зам тээвэр, ослын 218 мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл шалгагдсаныг холбогдох нэгжүүдэд шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид 32 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн 21-ийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлэхийг анхаарууллаа.
Шуурхай удирдлагын төвд 3709 дуудлага иржээ | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.