Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлдэг, импортлодог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн есөн дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн, олон нийтэд танилцуулан ажилласан байна. Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нийт 163.900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргажээ.
Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.