“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аэродром ашиглалтын албаныхан аэродромын элементийг байнга шалгаж, засвар арчлалтыг нислэгийн чөлөөгөөр хийж, аюул, ослоос сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал, хөөрч буух зурвасны эвдрэлийг асфальтаар нөхөж, хэт хүйтэрснээс нисч, буух зурвасны гадаргууд үүсэх үйрмэгийг өдөрт 4-5 удаа түүн зайлуулж, байнга хялмаалж буй цасыг цэвэрлэсээр байгаа. Ойрын өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, цасан шуурга шуурч, нийслэлийн Буянт-Ухаа орчим хамгийн хүйтэндээ -46 хэм хүрч хүйтрэн, орон нутгийн нисэх буудлууд ч ийм байдалтай байгаа нь нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс эдгээр арга хэмжээг авсан аж. Түүнчлэн, шугам хоолойд үзлэг шалгалт байнга хийж, халаалт, дулаанаар хэвийн хангаснаас гадна нислэгийн аюулгүй байдлыг хангуулахаар Мөрөн, Ховдын нисэх буудалд хоёр инженер явуулжээ.
ОСЛООС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.