Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

2023-04-21 10:52:53

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны хоёр дахь хурлаа хийлээ.

Хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 тоот тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эрчимжүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 2022 оны 06 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж тогтоолын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулсан.

Танилцуулгатай холбоотойгоор Үндэсний зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн бөгөөд энэ удаагийн хурлаар журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь зөв гэж үзлээ.

Журамд өөрчлөлт оруулахдаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүнд сурталгүй, чирэгдэл багатайгаар хүргэдэг байх талаас нь хандах ёстой гэдгийг хаана хаанаа анхаарч ажиллахыг даалгалаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо   
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй