Шууд Chart

Шинэ технологийг туршиж эхэллээ

2014-07-25 11:07:17

Монгол орны нөхцөлд авто замын суурийг цементээр болон эмульсээр боловсруулж зам барих технологийг анх удаа турших гэж байна.

Уг туршилтыг Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ажилчны гудамжны уулзвар дээр ирэх сарын 17-22-ны  өдрүүдэд хийх гэнэ.а

Зам тээврийн яам, нийслэлийн Авто замын газар, Япон улсын “Sakai” ХХК, “Tөгс Зам” ХХК хамтран боловсруулсан технологийг ажлын талбар дээр туршихаар хөрсний дээжийг шинжилгээнд өгч, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж.
 
Мөн туршилт хийх үзүүлэх сургуулилтад оролцох хүсэлтэй зам барилга, засвар арчлалтын компаниудыг салбарын яам бүртгэж эхэлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шинэ технологийг туршиж эхэллээ  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй