МҮОНР-ийн Хөгжмийн нэвтрүүлгийн албанаас эрхлэн бэлтгэдэг “Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр:
-Хөгжмийн амьдралын эргэн тойрны үйл явдлын мэдээ мэдээллээс дуулгана.
-Хөтөлбөрийн “Зочны цаг”-т Зууны манлай, поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяаг урилаа.
-“Соёл урлагийн сурвалжилга” буланд нэрт хөгжмийн зохиолч Антонио Вивалдын “Дөрвөн улирал” зохиол дээр контенпорари балет дэглэгдэж байгаа талаар балетын найруулагч, бүжигчидтэй уулзаж ярилцлаа.
-Танин мэдэхүйн булан: Найрал дууны танин мэдэхүйн цувралаар энэ удаа Баритон хоолойн тухай Монголын радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын найрал дууны багш У.Мөнхжаргал ярина.
“Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.