Шууд Chart

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

2023-04-22 14:45:43

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. 

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас тавьсан саналын дагуу Могойн голын нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Салбарын хяналтын газар, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн холбогдох албан тушаалтны хамт Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөллийг байлцуулан мэдээлэл сонсож, асуултад хариуллаа. 

Тухайн асуудалтай холбогдуулан БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар Цэцэрлэг сум руу хөдөллөө.

Уулзалтад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдийн төлөөлөл, Могойн голын уурхай, Аспайр майнинг компанийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй