Байгаль эх хүн төрөлхтөн бэлэглэсэн гайхамшгуудын нэг бол эрдэнийн чулуу билээ. Чулуу бүхэн өөр өөрийн увидас, ид шидтэй гэдэг. Та бүхэнд “Онцар гадон дэр зод” судраас эрдэнийн чулууны анагаах увидасын үргэлжлэлийг хүргэж байна.
Гууль шарх шалбархай хүрэлцэх хор нүдэнд тустай
Цагаан тугалга шархны хор булчирхайг дарна
Ширэм адаар хатгах хорхой нүдэнд тустай
Цайр шар шархыг оёж нүдэнд тустай
Балжав (мэлхий чулуу) шар усыг түлхэж татаж хатаана
Лхавзэн (хэмийг баригч) яс хугарах тархи язарсанд тустай
Гантиг элэг, нүд, гөвдрүүний шар усыг хатаана
Эр жонш цус шар, мүг (бор)-ыг дарна
Эм жонш суулгахыг зогсоож халуун бадган (өнгөр өвчин)-ыг арилгана
Хүү жонш бадган хаван бор шарыг арилгана
Охин жонш хүчийг бөөр бөгсний халууныг арилгана
Манин жонш сэрүүн бүлээн тэгш үйлэнд тустай
Манзар (чулуун эм бөгөөд хонины эвэр адил цагираг мэт хоёр талдаа зураасан судалтай) Хавдар өвчин ба ясны халуунд тустай
Цагоо (гахайн толгой гэдэг) лусын өвчин шар усыг татна
Жэүгоо (болжморын толгой) толгой галзуурахад тустай
Дансэр (мөнгөн чулуу) ясны өнгийг бадган арилгана
Алт мөнгөний хүдэр судсыг арилгаж шар усыг хатаана
Павон (бул чулуу) судасны халуун ясны хорыг дарна
Душ (лал) нүдний өвчин нохойн хорыг дарна
Төмрийн хүдэр нүдний өвчин нас арвижуулах хүч сэлбэнэ
Гуулийн хүдэр нүдний өвчин бүрэлзэхийг арилгана
Чулуугаар өвчинг анагааж болно | ||
Үзсэн: 1743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.