Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна

2023-04-24 08:16:18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийж байна.

Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцож байна.

Улаанбаатар хот есөн дүүрэг, 204 хороотой. Энэхүү 204 хороо нь нийслэлчүүдэд төрийн анхан шатны буюу суурь үйлчилгээг үзүүлж, төр иргэний гүүр болж ажилладаг.

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал болон төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж болох “Хороо” болон хороодын Засаг дарга нарын үйл ажиллагаанаас шууд хамаардаг онцлогтой.

Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгов.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-24 09:02
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгтын 18 дугаар байрны оршин суугчид МАШ ИХ СОЛИГДДОГ, ДАНДАА ШИНЭЭР ИРСЭН ХҮМҮҮС НЬ айлын гэр оронд чөлөө зөвшөөрөлгүй орж дээрэлхэж байна. ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ХЭЛМЭЭР БАЙНА. 18 ДУГААР БАЙРНЫ 24 ТООТОД ОРШИН СУУГЧ Ч. УРАНЧИ МЭГХҮНЭЭС ӨӨРӨӨС НЬ сайн дурын зөвшөөрөл авалгүйгээр шинжлэх ухааны болон эмнэлгийн туршилтанд оруулах нь ЭРҮҮ ШҮҮЛТ БОЛДОГ гэдгийг 2014 оны ХҮНИЙ ЭРХИЙН ЭМХЭТГЭЛИЙН 99 ДҮГЭЭР ХУУДСАНД БИЧСЭН БАЙНА

Бидэнтэй нэгдээрэй