Шууд Chart

Эрэн хайх, аврах салбар, бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

2023-04-24 14:51:19

ОБЕГ-ын Ажиллгааны удирдлагын газраас эрэн хайх, аврах нэгийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарыг мэргэшүүлэх  “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” сэдэвт сургалтыг  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах нэгжийн  27 бүлгийн дарга хамрагдаж байгаа юм.

 Эрэн хайх, аврах бүлгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, албан тушаалтны чиг үүрэг, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар анхан шатны суурь мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой тус сургалт 26-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрэн хайх, аврах салбар, бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй