Шууд Chart

Цэцэрлэгчийн сургалтанд хамруулна

2013-07-25 15:47:48

Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран “Ногоон Улаанбаатар”  төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Төсөл нь энэ оны есдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд  нийслэлийн есөн дүүргийн 280 хүнийг цэцэрлэгчийн сургалтанд хамруулна.

Уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт арга техникээр голын эргийн бургас, гудамжны улиас, хайлаас, нарсыг хэрхэн үржүүлж,  гол усны болон хот орчны модны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэхийг японы мэргэжилтэн багш нар заан сургах аж.

Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт хоёр тал итгэлтэй байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэцэрлэгчийн сургалтанд хамруулна  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй