![](/uploads/201407/news/thumb/3a52773815bfa8f12140df4e07b2e854_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны зургаадугаар сард БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлахаар тохиролцсон юм.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, БНХАУ-ын Бээжин хотод ирэх есдүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 8-ны хооронд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
Нийслэлээс үндэсний үйлдвэрлэгчдээ төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон.
Үндэсний үйлдвэрлэгчид Бээжинд үзэсгэлэнгээ дэлгэнэ | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.