Шууд Chart

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь ядуу амьдарч байна

2014-07-25 15:03:06

Дэлхий дээр 2.2 тэрбум хүн ядуу амьдарч байна гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ.

Баян, хоосны ялгаа улам бүр нэмэгджээ. Дэлхийн хамгийн баян 85 хүний хөрөнгө хамгийн ядуу 3.5 тэрбум хүнийхтэй тэнцэж байна.

Ойролцоогоор 1.5 тэрбум хүн эрүүл мэнд, боловсролын туслалцаа авч чадахгүй, амьжиргааны түвшингээс доогуур амьдардаг юм.

Дээрх судалгаанаас үзвэл 1990-2010 оны хооронд хөгжиж буй орнуудын баян, хоосны ялгаа 11 хувиар өсчээ. Ялангуяа Зүүн Азийн ядуурал тулгамдсан асуудал болж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь ядуу амьдарч байна  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй