XVI зуунд буюу 500 гаруй жилийн тэртээд нэр нь үл мэдэгдэх нэгэн зураач Да Винчийн хөргийг түүний арга барилаар бүтээснийг өдгөө Италийн Турин дэх “Реале” номын сангийн архивт хадгалж байна.
Аугаа зураачийн цорын ганц хөрөг хэмээгддэг, улаан шохойгоор зурсан энэхүү бүтээл цагийн аясаар “хөгширч”, бүдгэрсээр арилах аюулд тулсан нь Итали төдийгүй дэлхийн шинжээчдийн санааг зовоосоор ирсэн юм.
Судлаачид олон жилийн өмнө эхлүүлсэн судалгааныхаа үр дүнд Италийн нэртэй физикчдийн багийнхан эртний цаасны хуучрах явцыг бууруулах технологи боловсруулжээ.
Леонардо Да Винчийг "хөгширөх"-өөс сэргийлж байна | ||
Үзсэн: 1350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.