Шууд Chart

Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ

2023-04-25 11:14:19

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ удаагийнх нь дээд мөчид хийсэн анхны тохиолдол юм.

Энэхүү мэс заслыг хийснээр хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Уг эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.

Мэс заслын багт үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвасүрэн, Э.Долгорням нар оролцсон.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй